Monday, April 4, 2011

Орхон аймгийн ерөнхий боловсролын “Эрдэнэт” цогцолбор сургууль цахим yдирдлагын системтэй боллоо.

2011 оны 4-р сарын 4-нд Мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч М-Си-Эс Электроникс компани Орхон аймгийн “Эрдэнэт” цогцолбор сургуульд "eSchool 2.0" ерөнхий боловсролын нэгдсэн удирдлагын системийг амжилттай суурилуулан хүлээлгэн өглөө. Ингэснээр Эрдэнэт цогцолбор сургууль нь Орхон аймгийн сургуулиудаас анхны цахим сургууль болж байна.

Өндөр хөгжилтэй орнуудын боловсролын дэвшилтэт системийг монголдоо нэвтрүүлэх, дотоодын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг мэдээллийн технологийн тусламжтайгаар шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулах зорилгоор М-Си-Эс Электроникс компани 2 жилийн өмнөөс энэхүү "eSchool 2.0" цахим удирдлагын системийн програмчлал дээр ажиллаж, амжилттай туршин хөгжүүлж одоогийн байдлаар Улсын тэргүүний Лаборатори 1-р сургууль, Гурван тамир сургууль, Логарифм сургууль, Дархан-Уул аймгийн Од цогцолбор, Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургууль гэх мэт хот, хөдөөгийн нийт 12 сургуульд амжилттай нэвтрүүлээд байна.
"eSchool 2.0" удирдлагын цахим систем нь ерөнхий боловсролын сургуулийн дотоод үйл ажиллагааг програм хангамжийн тусламжтайгаар системтэй болгон хялбаршуулж, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналтыг цахим хэлбэрээр явуулах, удирдах боломжуудыг бий болгосны зэрэгцээ, мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангасан өндөр технологийн систем болж чаджээ.
Эрдэнэт цогцолбор сургуулийн зүгээс тус нэгдсэн удирдлагын системийг сургуулийн дотоод үйл ажиллагааг ил тод болгох, түүнд зарцуулах цаг хугацаа болон зардлыг бууруулахаас гадна, удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхийн хоородын харилцааг сайжруулах, илүү тодорхой болгох ач холбогдолтой болсны зэрэгцээ, боловсролын салбарт мэдээллийн технологийн тусламжтайгаар ахиц дэвшил гаргах боломжийг бүрдүүллээ хэмээн дүгнэж буйгаа хэлсэн юм.Ерөнхий боловсролын төрийн болон хувийн бүх сургуулиуд мөн хөдөө орон нутгийн сургуулиуд энэхүү "eSchool 2.0" системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь нээлттэй байгаа бөгөөд М-Си-Эс Электроникс компанийн мэргэжилтнүүд сургууль тус бүрийн онцлогт нийцүүлэн иж, бүрэн тохиргоо, суурилуулалтыг хийж, сургалт, зөвлөгөө болон байнгын хөгжүүлэлтийг хийж ажиллах юм байна.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл