Monday, July 29, 2013

Нийслэлийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар


Төр засгаас хүүхдийн асуудалд онцгой анхаарал хандуулж тус асуудлыг  дагнан хариуцах бүтэц тогтолцоог 2000 оноос бий болгосноор Нийслэлийн Засаг даргын дэргэд Нийслэлийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байгуулагдан ажиллаж ирсэн бөгөөд 2009 оноос хүүхдийн асуудал дагнан эрхлэх чиг үүрэгтэй Хүүхдийн төлөө газар болон өөрчлөгдөн улмаар Монгол улсын Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15- ны өдөр дугаар 32 тогтоолын дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.Тус газар нь Захиргаа удирдлагын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хамгааллын хэлтэс гэсэн бүтэцтэй 24 ажилтан, албан хаагчтайгаар ажиллаж байна.

Эрхэм зорилго:
“Шинэ зуунд амьдрах чадвартай хүүхдийг бэлтгэх хөгжил, хамгааллын цогц үйлчилгээг чадварлаг баг, түншлэл, хамтын ажиллагаанд суурилан хүргэх
Бидний алсын хараа: Хүн төрөлхтөний хөгжлийн үе шат бүхэнд амьдрах чадвартай хөгжсөн, төлөвшсөн, эрүүл, хамгаалагдсан нийслэлийн хүүхдийн төлөө
Бидний үнэт зүйлс:
•    Хүүхэд бүрийн төлөө:
•    Хүүхдийг хайрлах сэтгэл:
•    Хүүхдийн эрх ашиг:
•    Хүүхдийн оролцоо:
•    Ёс зүйтэй, хариуцлагатай, чадварлаг боловсон хүчин:
•    Түншлэл, хамтын ажиллагаа:
•    Гэр бүлд суурилсан үйлчилгээ:
Хүүхэд, гэр бүлийн хамгааллын  хэлтэс
Хүүхэд хамгааллын нийслэлийн тогтолцоог бий болгох, нэгдсэн зохицуулалтаар хангахаар хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх,  хамгаалал шаардсан хүүхдэд кейс менежмэнтийн үйлчилгээг талуудтай хамтран хүргэх, мэргэжлийн бүлгүүдийг чадваржуулах сургалт, олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, шийдвэр гаргагчдад нөлөөллийн ажлууд явуулж байна.
Хүүхдийн хамгаалуулах эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн тохиолдолд илрүүлэх зорилгоор хүүхдийн утас 123-ыг ажиллуулан, шуурхай тусламжийн болон хамгааллын, нөхөн сэргээх, дэмжих, зөвлөгөө өгөх, холбон зуучлах үйлчилгээг үзүүлж байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс
•    Хүүхэд, өсвөр үеийнхэнд зөв хүмүүжил төлөвшил олгох, авьяас чадварыг хөгжүүлэх, тэдний оролцоонд түшиглэн хичээлээс гадуурх амралт, чөлөөт цагийн үйлчилгээ, нөхцөл байдлыг сайжруулахад чиглэгдсэн олон талт ажлыг зохион байгуулж, хүүхдийн өөрийн удирдлагын болон оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах,
•    Дүүрэг, хороод, цэцэрлэг, сургуулийн нийгмийн ажилтнуудыг хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын арга зүйгээр ханган, чадавхижуулах замаар төрийн үйлчилгээг гэр бүлд чанартай хүргэх, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх,
•    Хүүхдийн зуслангийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, багш, арга зүйч, боловсон хүчнийг мэргэжил арга зүйгээр ханган, үйл ажиллагааг хүүхэд өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, зуслангийн менежментийг сайжруулах бодлого барин ажиллаж байна.
Манай хамт олон жилд дунджаар 70 гаруй мянган хүүхдэд хөгжлийн, 200-350 хүүхдэд хамгааллын, 2000 гаруй хүүхдэд оролцооны болон 200 гаруй хүүхдэд чадавхижуулах үйлчилгээг үзүүлж байна.Цаашид хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйл ажилагааны үр дүнг улам сайжруулахад гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын цогц үйлчилгээ, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа, энэ асуудалд байгууллага, хувь хүн, иргэдийн оролцоог бүрэн дайчлан ажиллахыг зорьж байна.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл