Sunday, January 23, 2011

Вэб 2.0 тухай

Интернэтийн хэрэглээний дараагийн үе шатыг вэб 2.0 гэж нэрлээд байгаа юм шиг байгаа юм. Вэб 2.0 нь дан ганц технологийн хөгжил дэвшил биш даяаршлын нэгэн үе шат гэж хэлж болох юм. Энэ нэр томъёо нь анх 2004 онд O’Reilly Media-гийн чуулганаар гарч иржээ. Зарим мэргэжилтнүүд (вэбийг үүсгэн байгуулагч Tim Berners-Lee гэх мэт) вэб 2.0 хэмээх нэр томъёог хүлээн зөвшөөрдөггүй ба тэд вэб 2.0-н гээд байгаа боломжууд нь эрт үеэс л байж байсан харин нийгэмд төдийлөн тархаагүй байсан гэж үздэг. Вэб 2.0-н боломжуудаас цухас дурдвал:
  • Интернэтэд холбогдсон хэнбэгуай ч мэдээллийг хүртэгч бус түгээгч болох боломжтой болж байна
  • Мэдээллийг хүртэх хэлбэрүүд нь дан ганц зураг болон текстээр хязгаарлагдахгүй дуу, дүрс гэх мэт ойлгоход илүү хялбар арга хэлбэрийг ашиглаж байна
  • Өөрсдйин ашиг сонирхлоороо бүлгүүд үүсч мэдээлэл солилцох, харилцах боломжийг нээж өгсөн
  • Өргөн цар хүрээнээс мэдээлэл авах боломжтой болов. Жишээ нь: блог, вики, нийгмийн сүлжээ (social networking) гэх мэт
  • Мэдээллийг цаг тухай бүрт цаг алдахгүй авах боломжтой. Жишээлбэл: RSS-г ашиглан тухайн вэб рүү байн байн орохгүйгээр тухайн үеийн өөрчлөлтийг өөрийн feed reader дээрээсээ уншиж болно.

Блог – web log гэсэн үгийг товчилсон. Үүнийг ихэнхи хүмүүс хувийн үзэл бодол, сэтгэгдэл, мэдээлэл зэргээ хуваалцах талбар болгон ашиглаж байна. Хэн ч өөрийн блогыг үүсгэж мэдээлэл байрлуулж болох ба тухайн мэдээллийнхээ мөрөөр бусад хүмүүсээс сэтгэгдлийг нь сонсож болох юм. Дэлхий дээр www.blogspot.com болон www.wordpress.com блог үйлчилгээ үнэгүй үзүүлдэг вэбүүд хамгийн өргөн хэрэглэгдэж байна. Манай орны хувьд Монгол хэл дээр http://blog.banjig.net/, www.delhii.net, www.blogmn.net, http://blog.gogo.mn/ гэх мэт вэб сайтууд блогын үйлчилгээ үзүүлж байна.
Вики – Онлайн тайлбар толь бичиг. Тайлбар толиор дамжуулан өөрт хэрэгтэй мэдээллийг олж авахаас гадна тухайн мэдээлэл хуучирсан эсвэл буруу байвал түүнийг хэн ч засаж, өөрчилж болно. Одоогоор хамгийн их хэрэглэгдэж байгаа вики нь www.wikipedia.org болоод байна.
Нийгмийн сүлжээ (social networking) – Энэ вэбсайт нь хүмүүс өөрсдийн сонирхлоороо бүлэг үүсгэх эсвэл үүссэн байгаа бүлэгт нэгдэх боломжийг олгож өөрийн санал бодол мэдээллээ хуваалцах боломжийг олгодог. Жишээ нь: морин спорт сонирдог хүн бусад морин спорт сонирхогчдын бүлэгт нэгдэн бүх төрлийг мэдээлэл солилцож бүр наймаа ч хийж болох юм. Хамгийн өргөн хэрэглэгддэг энэ төрлийн вэбсайтууд нь www.myspace.com, www.facebook.com, www.hi5.com, www.bebo.com, www.classmates.com зэрэг болно.

Вэб 2.0-н эерэг нөлөө

Вэб 2.0 улам хөгжиж хүрээгээ тэлж байгаа. Энэхүү хөгжил нь дан ганц мэдээллийн технологийн болон мэдлэг, мэдээллийн хөгжилд нэмэр оруулаад зогссонгүй. Бүр бусад салбарын хөгжилд нөлөөлж багагүй хүмүүсийг ажилтай болгож байгаа нь эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлж байна гэж зарим мэдээллийн эх сурвалж өгүүлсэн байна лээ. Харвардын их сургуулийн туслах профессор, доктор Андрю МакАфий өөрийн блогтоо вэб 2.0 нь мэдээллийн технологичидыг нойрноос нь сэрээсэн, харин үүнтэй ижил энтэрпрайз 2.0 нь бизнесийнхэнийг мөн сэрээх болно хэмээн бичсэн байсан. Сүүлийн үеийн судалгаагаар (http://www.cio.com/article/115250/Is_the_Enterprise_Afraid_of_Web_._/2) 35-аас дээш насны хүмүүс вэб 2.0-г нилээд ашигладаг болж байна. MySpace-н 42 хувь нь 35-аас дээш насны хүмүүс байна гэнэ шүү. Яагаад тэд одоо ингэж идэвхитэй болж ирэв гэхээр вэб 2.0 тэдэнд заавал техникийн мэдлэг шаардахгүйгээр мэдээллээ интернэтэд байрлуулах боломж олгож байгаа.

Мэдлэгт нөлөөлөх нь

Блогчдыг сүүлийн үед "шоглох" үзэгдэл мэр сэр мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон. Жишээ нь: Олон ангит кинон дээр хүнтэй үзэл бодлоо хуваалцаж чаддаггүй хүмүүс блог нээдэг ч гэх шиг мөн Симпсон (хүүхэлдэйн кино)-ы нэг цуврал дээр хүртэл гарч байна лээ. Мэдээж аливаа юм хийж байгаа хүн шүүмжлэлд өртөх нь энгийн үзэгдэл. Энэхүү шүүмжлэлийг МакАфий мэдлэгт дусал нэмэр болж байхад хөндлөнгөөс бүү оролц хэмээн хэлсэн нь яг оносон хариулт мөн. Гэхдээ учиргүй олон мэдээлэл үйлдвэрлэх биш чанартай мэдээлэл үйлдвэрлэх ёстой гэж мань эр дурдсан байна лээ (энд викиг голчлон хэлж байна).

Эдийн засагт нөлөөлөх нь

Google гэхэд л 3-н газар data center бариад эхэлчихлээ. Үүнийгээ түргэн хоолны франчайзингийн тархалттай хүртэл зүйрлэсэн байх юм. Мөн түүнээс гадна Google-н гол өрсөлдөгч болох Microsoft хүртэл томоохон хэмжээний data center байгуулж байна. Бас Yahoo, ask.com, Intiut зэрэг компаниуд мөн л data center байгуулж байгаа нь олон хүнийг ажилтай болгох, дэд бүтцийг хөгжүүлэх мөн мэдээллийн урсгалыг тэнцвэржүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Эдгээр төвүүд нь голцуу хүн ам бага суурьшсан хотуудад байгуулагдаж байгаа нь МТ-ийн салбарт байршил төдийлөн чухал биш дэд бүтэц гол үүрэг гүйцэтгэдэг гэдгийг илтгэж байна. Манай улс хүртэл Үндэсний Data Centre-ийг байгуулж ашиглалтанд орууллаа. Эцэст нь дүгнэхэд Вэб 2.0 нь зөвхөн технологи, программын хүрээнд хязгаарлагдаад тогтохгүй хөгжлийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэх боллоо.

Мэдээллийн Технологид нөлөөлөх нь

Саяхан манай нэг доктор багш хичээл дээр Вэб 2.0, Вэб 1.0-ээс юугаараа ялгаатай талаар хэлэлцээд дараах дүгнэлтийг хийсэн юм.
- Хамтын ажиллагаа (хэрэглэгч төвтэй мэдээллийн агуулга)
- Технологи (AJAX, JSON, RSS and Atom...)
- Программууд/хэрэгслүүд (Blog, Wiki, xxxcast...)

Мөн сүүлийн 2 орчим жил программ хангамж хөгжүүлэгчдийн ажилд хүртэл нөлөө үзүүлээд л амжсан. Тухайлбал, SOA (Service Oriented Architecture) үйлдвэрлэгчид зайлшгүй вэб 2.0-ийг хүлээж авах платформ бүтээхгүй бол бусад вэб үйлчилгээнүүд тухайн системтэй холбогдох, зохицоход бэрхшээл учирах нь ойлгомжтой.

Вэб 2.0 байгууллагад нөлөөлөх нь

Сүүлийн үед байгууллагууд бизнес стратеги, бодлого болон дотоод журамдаа блог болон викиг ашиглах талаар тусгах болсон. Тухайлбал: байгууллагын ажилтанууд блог дээрээ эсвэл вики дээр байгууллагынхаа нууц мэдээллүүдийг байрлуулах явдал гарч байгаа учир үүнийг хязгаарлах хэрэгтэй. Мөн түүнчлэн саяхан Майкрософт өөрийн бүтээгдэхүүнээ вики дээр хэт их магтсанаас үүдэж шүүхэд дуудагдаж байсан. Стратегийн хувьд гэвэл RSS эсвэл Atom зэргийг ашиглаж байнгын үйлчлүүлэгчтэйгээ байнгын холбоотой байж болох юм.

Вэб 2.0-н сөрөг нөлөө

Вэб 2.0 хэмээх интернэтийн хөгжлийн нэгэн үе шат гарч ирсэнээр хүмүүс өөр хоорондоо харилцах, санаа бодлоо солилцох, бусдыг илүү их ойлгох, мэдээлэл, мэдлэг, үзэл бодлоо хуваалцах гэх мэт нийгмийн шинжтэй мэдээллийн агуулга интернэтэд зонхилж эхэлсэн. Нийгэм өөрөө мэдээллийг бий болгож байна гэдэг маань нэг талаар олон хүний хүч хөдөлмөрөөр бий болж байгаагаас гадна тухайн мэдээлэл маань бодит үнэнд илүү ойртсон байдаг. Гэхдээ энэ хөгжлийн үе шат нь нийгэмд дараах сөрөг талуудыг авчирч байна.

Эрүүл мэндэд хортой

Мэдээллийн өлсгөлөнд байдаг хүмүүс тодорхой тооны мэдээллийн вэб хуудаснаас мэдээлэл авахаар хязгаарлагдахгүй интернэт дэх өөр өөрийн нийгмийн бүлэгт харьяалагдаж асар их мэдээллийн далайд умбах болсон. Ингэснээр амрах цагаа хугаслан мэдээлэл авах, түгээх гэж байнга компьютерийнхээ ард хадагддаг. Энэ нь нүдний хараанд нөлөөлж, таргалалтыг бий болгож байна гэж хэсэг эрдэмтэд судалсан байсан.

Мэдээллийн илүүдэл бий болгож байна

Нэгэнт хүн бүрт өөрийн орон зайг интернэтэд байгуулж мэдээлэл бий болгох эрх олгогдсон болохоор тэр хэмжээгээр мэдээлэл богино хугацаанд их хэмжээгээр бий болж байна. Тоон үзүүлэлтээс чанарын үзүүлэлт илүү, харин эдгээр мэдээллүүд нь тэр болгон үр ашигтай байж чадахгүй. Зарим хүмүүс интернэтэд мэдээлэл бий болгочихоод тэрнийгээ хэрэглэдэггүй, бараг өөрөө ч мартсан байдаг. Тиймээс өгөгдлийн төвүүдэд (data center) маш их хэмжээгээр илүүдэл мэдээллүүд хадгалагдаж байна. Энэ нь хэрэгцээтэй мэдээллийг олж авах хайлтын үр дүнд болон тооцоолуурын хурданд нөлөөлж байгаа.

Байгаль орчинд нөлөөлж байна

Өгөгдлийн төвүүд олноор бий болсоноор тэнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүд нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс ч сүүлийн үед ногоон технологи гэж сэдэв хүчээ аваад байгаа.

Байгууллагын зардал ихсэж байна

Байгууллага бүр өөрийн вэб хуудастай болсон өнөө үед Вэб 2.0-ийг хэрэглэхийг бизнесийн үйл ажиллагаа, харилцагч болон технологийн хөгжил шаардаж байна. Вэб 2.0 нь бизнесийн үйл ажиллагаанд бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхижүүлэхээс (сурталчилгаа, танилцуулга, сургалт гэх мэт) авахуулаад бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүртэл өргөн хүрээнд ашиглагдаж байгаа. Жишээ нь: Компьютер үйлдвэрлэгч Dell компани л гэхэд бүтээгдэхүүнээ сайжруулахын тулд иргэдээс шинэ санаа цуглуулах вэб бий болгож түүнд давхардаагүй тоогоор 300 гаруй санаа ирсэн ба түүний 30 гаруйг нь бүтээгдэхүүндээ тусгаснаар багагүй амжилт олж байна.
Нэгэнт өндөр үнээр олон төрлийн бизнесийн программаа бий болгочихсон бол зарим функцүүдээ вэб 2.0 руу шилжүүлэхэд нилээд их зардал болдог. Тиймээс тухайн компанид программаа шинэчлэх, ажилтнуудаа сургах, өөрчлөн зохион байгуулалт, дүрэм журмаа шинэчлэх, бизнесийн стратегитайгаа уялдуулах гэх мэт их хэмжээний зардал гарч байна. Хэдэн сарын өмнө энтерпрайз систем үйлдвэрлэгчид энэ талаар нилээд эрчимтэй ярьж байсан.

Ажилгүйдэл бий болж байна

Мэдээллийн технологийн мэргэжилтэнүүд өөрсдийн ур чадвараа байнга хөгжүүлж байхгүй бол нэг л өдөр ажилгүй болно. Вэб 2.0-ийг сайн судлаагүйгээсээ ажилгүй болсон мэргэжилтнүүд олон. Түүнээс гадна мэдээллийн технологийн бус ажилтнуудын хувьд вэб 2.0-ийг ядаж зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Олон ажилтнууд блог болон викид мэдээлэл байрлуулахдаа компаний нууц мэдээлэл тавих эсвэл ажлын цагаар блог бичих, вэб 2.0-ийг хэрэглэхдээ компанийн дотоод журам зөрчих гэх мэт шалтгаанаас болж ажлаасаа халагдаж байна.

Аюулгүй байдал

AJAX технологийг вэб 2.0-д хэрэглэснээр хэрэглэгчид JavaScript уншуулах функцээ хаадаггүй. Тиймээс JavaScript дээр бичсэн программын дунд хортон программ (malicious code) байх магадлалтай.

Ялгаварлал

Улс орныг хөгжлөөр нь ялгаварлаж байна. Дэд бүтэц эсвэл мэдээллийн технологи тааруу хөгжсөн улс орнуудад вэб 2.0-г хэрэглэхэд нилээд бэрхшээл үүсдэг. Тухайлбал интернэт браузеруудын хуучин хувилбарууд нь вэб 2.0-ийн зарим функциудыг уншиж чадахгүй байх эсвэл интернэтийн хурд бага бол видео файл үзэх болон second life руу холбогдох боломжгүй болох гэх мэт. Уг нь даяаршиж байгаа өнөө үед дэлхийн ихэнхи орны үндсэн хуульд хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлахгүй байх гэж заасан байдаг боловч тухайн орны хөгжил нь ялгаварыг өөрийн эрхгүй бий болгож байна. Thomas Friedman-ы бичсэнээр дэлхий хавтгай (The World Is Flat) баймаар юм!.

Нийгэм болон хүний харилцаа

Вэб 2.0 нь хүмүүст тэр тусмаа хүүхэд залуучуудад бие биеэнтэйгээ ярилцаж, илүү сайн ойлголцох боломжийг өгч байгаа нь сайхан хэрэг. Гэвч энэ харилцааны үйл явц нь компьютер болон интернэт сүлжээгээр дамжиж байдаг нь хүмүүсийн нүүр тулан уулзаж бусдыгаа үйл хөдлөл, сэтгэл хөдлөлөөр нь ойлголцох боломжийг хааж байгаа юм. Энэ нь хувь хүнийг нийгмээс тусгаарлаж хүний харилцааны хэв маягыг өөрчилж байна.

Ж.Тамир : Вэб 2.0 тухай мэдээлэл

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл