Sunday, October 10, 2010

Улз сав нутгийн математикийн 19-р олимпиадын мэдээлэл

Улз сав нутгийн математикийн XIX олимпиадыг 2010 оны 10 дугаар 9-ны өдөр Хөгжмийн мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын 12 дугаар сургууль зохион байгууллаа.
Уг олимпиадад Хэрлэн сумын ЕБ-ын 12 сургууль, Баяндун, Баян-Уул, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан, Халхгол сумын сургуулийн 46 багш, 138 суралцагч, ШСТТС, ДДС-ийн оюутнууд оролцож 8 төрлөөр оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Тус олимпиадын хүрээнд бага ангийн багш нарын дунд”Бага боловсролын математик сургалтын чанарыг сайжруулах нь” илтгэл, дунд ангийн багш нарын дунд “Нэгж хичээлийн хөтөлбөр”-ийн уралдаан, олимпиадыг анхлан санаачлагчдын “Дурсамж” уулзалтыг зохион байгуулж, суралцагчдын дунд “Дү дү” машины уралдаан үзүүлэх тоглолт явагдлаа.
Улз сав нутгийн математикийн XIX олимпиадын
  • 7-р ангийн төрөлд Хан-Уул цогцолбор сургуулийн суралцагч Б.Жигүүр 1-р байр, 5-р сургуулийн суралцагч З.Баасанжав 2-р байр, Халхгол сумын сургуулийн суралцагч Г.Саранзаяа 3-р байр
  • 8-р ангийн төрөлд 5-р сургуулийн суралцагч Г.Эрчиссаран 1-р байр, Шинэ зуун сургуулийн суралцагч Б.Тэмүүжин 2-р байр, 12-р сургуулийн суралцагч Т.Ганболд 3-р байр
  • 9-р ангийн төрөлд Хан-Уул цогцолбор сургуулийн суралцагч Т.Энхжин 1-р байр, 8-р сургуулийн суралцагч И.Баяртулга 2-р байр, 8-р сургуулийн суралцагч Г.Ариунбаатар 3-р байр
  • 10-р ангийн төрөлд Чойбалсан сумын сургуулийн суралцагч Г.Болд-Эрдэнэ 1-р байр, 5-р сургуулийн суралцагч Б.Балжмаа 2-р байр, 1-р сургуулийн суралцагч Ц.Хонгорзул 3-р байр
  • 11-р ангийн төрөлд 8-р сургуулийн суралцагч Б.Ундаръяа 1-р байр, 1-р сургуулийн суралцагч Мөнхтогтох 2-р байр, 5-р сургуулийн суралцагч Б.Болор-Эрдэнэ 3-р байр
  • бага ангийн багшийн төрөлд Чойбалсан сумын сургуулийн багш Г.Аззаяа 1-р байр, Хан-Уул цогцолбор сургуулийн багш Бумгарав 2-р байр, 5-р сургуулийн багш Ц.Энхболор 3-р байр,
  • “Бага боловсролын математик сургалтын чанарыг сайжруулах нь” илтгэлийн төрөлд Баян-Уул сумын сургуулийн багш Д.Дэнсмаа 1-р байр, 6-р сургуулийн багш Ч.Чимгээ 2-р байр, Хан-Уул цогцолбор сургуулийн багш О.Батцэцэг 3-р байр,
  • “Нэгж хичээлийн хөтөлбөр”-ийн төрөлд 1-р сургуулийн багш Д.Энхтуяа 1-р байр, 12-р сургуулийн багш П.Энхцэцэг 2-р байр, 6-р сургуулийн багш Ө.Ариунаа 3-р байр тус тус эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.
Олимпиадын “Уран бодолт”-ын аваргаар 12-р сургуулийн суралцагч Т.Ганболд шалгарч Баян-Уул сумын ЕБ-ын сургуулийн багш Т.Дашням энэхүү номинацийг ивээн тэтгэж шагнал гардуулав.
Багийн дүнгээр Хан-Уул цогцолбор сургууль тэргүүн байр эзэлж “Шилжин явах цом”-ыг гардан авлаа.
Улз сав нутгийн математикийн XIX олимпиадыг Аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Мөнхтөр, Ариугун, Сүхжин, Их чулуут, Онон, АйЖи компани, Mobi com-ын Дорнод салбар, Билэг төв, тус сургуулийн 2004 оны 10Б ангийн төгсөгчид ивээн тэтгэж оролцлоо.
Улз сав нутгийн математикийн XX олимпиадыг Баян-Уул сумын ЕБ-ын сургууль зохион байгуулахаар болж олимпиадын тугийг хүлээн авлаа.






Мэдээллийг: 12-р сургуулийн сургалтын менежер Д.Байгалмаа

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл