Friday, February 11, 2011

Цахим хэрэглээнд монгол бичгээ ашиглах боломжтой боллоо

Бид чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэлтэй атлаа өдгөө хүртэл хуучин монгол бичгээ умартан харийн үсгийг үйл хэрэг, амьдрал ахуйдаа ашигласаар ирсэн билээ. Харин 1990 оноос өвөг дээдсээс уламжлагдан ирсэн тэрхүү босоо бичгээ сэргээх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүн бүрийг хуучин монгол бичигтэй болгох тал дээр анхаарах болж Ерөнхий боловсролын сургуулиудад “монгол бичгийн хичээл” орж эхэлсэн.

Гэвч техник технологийн эрин үед бид компьютер дээр буюу цахим хэрэглээнд үндэсний бичиг соёлоо нэвтрүүлж ашиглаж чадахгүй байсаар өдийг хүрсэн.

Тэгвэл энэ асуудал шийдэгдэж Засгийн газрын 2008 оны 196 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр -2”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЕБС-д цахим мэдээллийн UNICODE-д тулгуурласан монгол бичгийг сургалтанд ашиглах иж бүрэн программ хангамжийг боловсруулах ажлыг БСШУЯ, ШУТИС хамтарсан гэрээний үндсэн дээр хийж дуусгасан байна.

2011 оноос эхлэн тус программыг сургалтанд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор ЕБС-ын монгол хэл, бичиг, мэдээлэл зүйн багш нарт зориулсан сургалтыг үндэсний түвшинд үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү монгол бичгийн программыг ямар ч хүн компьютертээ суулган ашиглах боломжтой бөгөөд криллээс монгол бичигт хөрвүүлэх, дүрмийн мэдээлэл авах, дөрвөлжин, тод бичгийг бие даан сурах зэрэг ач холбогдолтой юм байна.

Тус программ нь нийт 5000 хувь хэвлэгдсэн бөгөөд эхний ээлжинд аймаг, нийслэлийн бүх ЕБС, боловсролын байгууллагууд үнэгүй түгээгдэж, цаашлаад олон нийтийг монгол бичигт сургах, тус программыг ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор БСШУЯ-ны вэб-д байршуулах, хэрэглэгчид үнэгүй татан авах боломжийг буй болгох ажээ.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл