Адьяагийн Энхжаргал Монголд дээд боловсрол эзэмшигч эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс харьцангуй цөөн байгаа шалтгааныг судалж Питсбургийн Их сургуулийн Боловсролын Сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр жендерийн тэгш бус харьцаанд нөлөөлж буй соёлын болон нийгмийн хүчин зүйлсийг, ялангуяа эдийн засгийн хүчин зүйлсийг авч үзсэн байна. Түүний судалгаа нь чухам яагаад Монголын дээд боловсрол эзэмшигчдийн дунд жендерийн тэгш бус харьцаа үүсээд байгаа болон улс төр, бизнес гэх мэт бүхий л салбарын удирдах албан тушаалд эрчүүд зонхилж буйг судалсан байна.
No comments:
Post a Comment