Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өнөөдөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяртай 2011 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. БСШУ-ы сайд болон хотын дарга нар нийслэлийн багш нартай уулзалт хийн тэдний санал хүсэлт, шийдвэрлэх шаардлагатай ажлуудын талаар мэдээлэл сонсож, 2011 онд хамтран ажиллах санамж бичигтээ тусган ажил хэрэг болгохоор төлөвлөжээ.
Энэ онд нийслэлд 320-920 хүүхдийн суудалтай VII сургуулийн барилга, 75-150 ор бүхий 11 цэцэрлэгийн барилга, III сургуулийн спорт заалны барилгыг барьж, IV сургуулийн гадна биеийн тамирын талбайг тохижуулахаар төлөвлөсөн, мөн боловсролын салбар үүсч байгуулагдсаны 90 жил, нийслэлд боловсролын салбар байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнгөрсөн онд нийслэлийн боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15,4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн. Мөн нэг сургууль, хоёр сургуулийн өргөтгөл, 22, 11 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж байгаа бөгөөд хоёр шинэ спорт заал барьжээ. Ингэснээр сургуулийн суудлын тоо 4440, цэцэрлэгийн орны тоо 1900-гаар нэмэгдсэн аж.
Монголын элбэрэлт үрсийн Өүлэн ээж
-
Тав зургаахан л хоногийн өмнө фэйсбүүкдээ постолсон миний зураг, бичвэрийн
доор “Ухаантай охин шүү”, “Маскаа зүүгээд яваач” гэх зэрэг урмын үг бичиж,
санаа...
4 years ago
No comments:
Post a Comment