УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Тус байнгын хороодын нэгдсэн хуралдаанаар Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 300 сая ам долларын хөнгөлөлттэй зээл авах гэрээний талаар хэлэлцлээ.
Тус гэрээ нь анх 2005 онд байгуулагдсан бөгөөд нийт таван төсөл хөтөлбөр багтаасан гэрээ байж. Гэтэл “Мэдээлэл харилцаа холбооны нэгдсэн шинэчлэл” гэгдэх нийт 40 сая ам долларын төсөл хөтөлбөр нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдөхөд хүрсэн болохоор буцаагдсан аж.
Харин түүний оронд БНХАУ-ын тал 28 сая ам долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байна.
Уг хөнглөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газар “Шинэ зууны боловсрол, Цахим эрүүл мэнд, Жижиг оврын трактор”-ын үйлдвэр байгуулах төсөл хөтөлбөр санаачилсан нь байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлж нийт гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.
Гурван баавгай
-
Л.Толстой Нэг охин гэрээсээ гарч яваад ойд оржээ. Тэгээд ойд төөрч гэртээ
буцах замдаа эрээд олсонгүй явсаар ойд байгаа нэг жижиг гэрт хүрч иржээ.
Үүд нь ...
5 years ago
No comments:
Post a Comment