Дархан Уул аймгийн “Од” цогцолбор сургууль “eSchool 2.0” ерөнхий боловсролын нэгдсэн удирдлагын системийг амжилттай суурилуулан хүлээлгэн өглөө. Ингэснээр “Од” цогцолбор сургууль нь хөдөө орон нутгийн сургуулиудаас анхны цахим сургууль болж 2010-2011 оны хичээлийн жилийг амжилттай угтаж байна.
М-Си-Эс Электроникс компанийн програм хангамжийн газар 2 жилийн өмнөөс “eSchool 1.0” системийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2009 оны 12-р сард анхны сургууль болох Улаанбаатар хотын улсын тэргүүний Лаборатори 1-р сургуульд амжилттай нэвтрүүлснээс хойш хөгжүүлэлтийн багийнхны тасралтгүй ажлын үр дүнд дараагийн хувилбар болох “eSchool 2.0” систем бэлэн болж ийнхүү анхны сургуульдаа нэвтрүүлэн ашиглахад бэлэн болоод байгаа юм.
“eSchool 2.0” систем нь өмнөх хувилбараасаа илүү давуу талуудыг бий болгосон ба үүний дотроос харилцааны хэсэг хамгийн гол чухал ач холбогдолтой юм. Энэ хэсгээр эцэг эхчүүд хүүхдийнхээ талаар багш нараас нь асууж сураглах, заавар зөвлөгөө авахад цаг хугацаа шаардахгүйгээр интернеттэй бол хаанаас л бол хаанаас харьцах боломжтой болж байгаа юм.
No comments:
Post a Comment