МУИС-ийн Математик Компьютерийн сургууль Канад улсын Олон Улсын Хөгжлийн Судалгааны Төвөөс Монгол улсад санхүүжүүлэн хэрэгжүүлж буй MEGA MONGOLIA хөтөлбөрийн “Их дээд сургуулийн мэдээллийн технологи, програмчиллын хичээлийн хөтөлбөрийг сайжруулах нь” сэдэвт дэд хөтөлбөрийн гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд монгол улсын төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулиудын мэдээллийн технологи, програмчиллын хичээлийн хөтөлбөрийг ACM, IEEE зэрэг олон улсын мэргэжлийн байгууллага, Ази тивийн шилдэг их сургуулиудын жишигтэй харьцуулан сайжруулах, боловсронгуй болгох ажлыг судлаж байна. Төслийн ажлын төлөвлөгөөний дагуу их дээд сургуулийг мэдээллийн технологи, програмчиллын чиглэлээр төгсөгчдийн чанарын талаарч судалгааг энэ чиглэлийн компаниудын удирдлага, менежер, боловсон хүчний дунд судалгаа хийсэн юм. Судалгааг А.Амарзаяа, Б.Болдсүрэн, Ш.Мөнгөнсүх нар гүйцэтгэжээ.
Гурван баавгай
-
Л.Толстой Нэг охин гэрээсээ гарч яваад ойд оржээ. Тэгээд ойд төөрч гэртээ
буцах замдаа эрээд олсонгүй явсаар ойд байгаа нэг жижиг гэрт хүрч иржээ.
Үүд нь ...
5 years ago
No comments:
Post a Comment