2008 оны 3-р сарын 12-нд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Засгийн газрын 92-р тогтоол гарсан. Тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд БСШУ-ны сайдын 2008 оны 07-р сарын 03-ны 354 тоот тушаал гарч “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж албан ёсоор байгуулагдсан. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам болон Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн Газраас хамтарсан 7 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Нэгжийн дарга: Б.Янжмаа
Сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн: Д.Энхтулга
Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн: Б.Баярсайхан
Санхүү хариуцсан мэргэжилтэн: Д.Оюунчимэг
Сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн: И.Батхүү
Засвар, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн: Ч.Өсөхбаяр /Харилцах утас: 99738376, 98610837/
Эрхэм зорилго:
Боловсролын үйлчилгээний цахим тогтолцоог бүрдүүлэх, мэдээлэл хүртэх хүртээмжтэй тэгш байдлыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, бүх нийтээрээ компьютерийн бичиг үсэгтэн болох суурийг тавих явдал юм.
Үйл ажиллагаа:
- Икс Өү компьютер түгээгдсэн сургуулиудын мэдээлэл зүйн болон анхан шатны сургалтын багш нарт Икс Өү компьютерийн технологийн сургалт зохион байгуулах
- Монгол агуулга боловсруулах, хөгжүүлэх
- Засвар, үйлчилгээ үзүүлэх
- Сервер суурилуулж, сүлжээ байгуулах
- Хөтөлбөрийн вэб сайттай болох, хөгжүүлэх
- “Хүүхэд бүрт компьютер “ хөтөлбөртэй холбоотойгоор шаардагдах гарын авлага, цахим сургалтын хэрэглэгдэхүүнээр сурагч, багш нарыг бүрэн хангах
- “Икс Өү” зөөврийн компьютерт монгол агуулга суулгах
No comments:
Post a Comment