Сургууль дахь мэдээллийн системийн өнөөгийн байдал
Сургууль нь олон түмэнд боловсролын үйлчилгээг хүргэж, хүүхэд залуусын хөгжих, сурах хэрэгцээг чанар, үр ашигтай хангах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий нийгмийн институт юм.Боловсролын үйлчилгээ үзүүлдэг хүүхдийнхээ талаар сайтар мэдэж байж түүнд хандсан үйл ажиллагаа явуулбал үр дүнд хүрэх нь ойлгомжтой. Тодруулбал, сургууль нь хүүхэд, түүнийг хүрээлэн буй орчинтой холбоотой бүхий л мэдээлэлтэй байх нь хамгаас чухал. Өнөөдөр манай ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн талаар ямар мэдээлэл байдгийг санацгаая.
Дадлага ажил
Зорилго: Сургуулийн үйл ажиллагаа, ялангуяа хүүхдийн талаарх мэдээллийн өнөөгийн төлөв байдлыг тодруулахАрга зүй: Багш оролцогчдын тооноос хамааран 7-10 хүнтэй баг байгуулна.
Оролцогчдод модулийн агуулгын танилцуулгад буй 1.1 бүлгийн агуулгыг баримжаалан ЕБС-ийн үйл ажиллагааны талаарх ямар мэдээлэл байгааг тодорхойлож бичих даалгаврыг өгнө. Ингэхдээ мэдээллийн төрөл, хэлбэрээр ангилж бичнэ.
Багуудын дадлага ажлын тайланг нэгтгэж сургуулийн мэдээллийн өнөөгийн нэгдсэн төлөв байдлыг ярилцана. Нэгдсэн мэдээллээ дараах мэдээлэлтэй харьцуулж ярилцана.
Мэдээлэл
Сургуулиуд дараах чиглэлээр мэдээлэл авч байна.- Сургууль (Өмчлөлийн хэлбэр, байршил)
- Хүүхэд (нас, хүйс, өвчин эмгэг)
- Багш, ажиллагчид
- Сургалтын орчин
- Төсөв, санхүүжилт
Мэдээллийн эх үүсвэр : Хүүхдэд ээлтэй сургуулийн удирдлагын мэдээллийн систем
No comments:
Post a Comment