Монгол улсын боловсролын бодлого, тогтолцоонд маш том өөрчлөлт гарах гэж байна. Энэ нь Кэмбрижийн сургалтын стандартыг манай бага, дунд боловсролд нэвтрүүлж эхэлж буй ажил. Монголын боловсролыг олон улсын төвшинд хүргэх нь сайхан ч олон удаагийн реформын тоглоом болсон ерөнхий боловсрол маань ахин нэг том шалгуурыг давах болж байна. Энэ нь тийм ч амаргүй ажил болох ба монголын боловсрол хүндхэн давааг давах ёстой болж буйг манай боловсролын тогтолцоо, асуудлыг сайн мэдэх гадны мэргэжилтэн хараад санаагаа чилээж суухад бид харин өөрсдөө үүндээ ер санаа зовохгүй, амаа хамхин сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэрээр налайж сууцгаах маань хэр зохистой вэ? Энэхүү ярилцлагыг уншаад уншигч та бүхэн санал бодлоо илэрхийлж, ул үндэстэй халуун яриа өрнүүлнэ гэдэгт найдаж байна.
АНУ-ын Колумбын их сургуулийн Багшийн коллежийн профессор, Боловсролын хамтын ажиллагааны олон улсын зөвлөх Гита Штейнер Хамситай Монголын боловсролын шинэчлэлийн сэдвээр ярилцлаа. Тэрбээр Монголын боловсролын салбарт сүүлийн арав гаруй жил ажилласан туршлагатай нэгэн. Түүний “Боловсролын бодлогын импорт: Даяар шинэчлэл ба Монголын орон нутгийн хүчин зүйлс”, “Бодлогод нөлөөлөх боловсролын судалгаа” зэрэг ном нь монгол хэлээр орчуулагдан олны хүртээл болсон юм.
-Таны бичсэн номд Монголд боловсролын шинэчлэл хийхдээ ихэвчлэн гаднаас бодлого зээлдсэн маягтай байдаг тухай өгүүлсэн байна. Монголд боловсролын шинэчлэл хийж байгаа энэ процессийг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Гаднаас бодлого импортолж оруулж ирсэн жишээ Монголын боловсролын салбарт цөөнгүй бий л дээ. Хамгийн шилдэг жишээ гэвэл Үр дүнд суурилсан боловсрол, үр дүнд суурилсан менежментын асуудал байна. Энэ бодлогыг Монголд оруулж ирэхийн тулд Шинэ Зеландтай нэлээн харилцаатай байж, туршлага судлуудахаар хүмүүсээ тийш нь явуулах явдал түгээмэл байсан. Төр, олон нийтийн удирдлагын тогтолцоог сайжруулах шинэчлэх тэр санаа Шинэ Зеландаас гаралтай. Үүнийг Монголд импортолж оруулж ирсэн.
Гэхдээ одоо харахад анхныхаа тэр хувилбараас шал өөр, монголжчихсон байна уу гэж санагдахаар. Шинэ Зеландаас авсан тэр хувилбар мөн үү, биш үү гэж эргэлзэхээр. Монголын боловсролын салбарын түүхийг аваад үзвэл дандаа л энд тэндээс, гаднаас бодлого зээлж авчирсан байдаг. Гэхдээ тухайн бодлогыг бүтнээр нь биш, тодорхой хэсгүүдийг нь сонгож, манай нөхцөлд энэ нь таарна гэдэг ч юм уу, ямар нэгэн шалтгаанаар аль нэг хэсгийг нь сонгож авдаг дэлхийн жишиг байдаг. Ер нь Монголын боловсролын салбар зарим тохиолдолд хэтэрхий нээлттэй байна уу гэж санагддаг. Өөрөөр хэлбэл, гаднаас юм авах нь нээлттэй. Дотоодын нөөц бололцоо, судлаач мэргэжилтнүүд экспертүүдийнхээ хүчин чадалд итгэхгүй байгаа хандлага ажиглагддаг.
-Монголд анх хэзээ ирсэн бэ, Монголд хийсэн хамгийн анхны судалгаа юу байв?
-1998 онд анх ирж байлаа. Тухайн үед Монголын нээлттэй нийгмийн хүрээлэн Соросын сангаас “Сургууль 2001” төсөл хэрэгжүүлсэн юм. Тэр бол миний амьдралдаа оролцож хэрэгжүүлсэн хамгийн шилдэг төсөл гэж би боддог. Тухайн үед Монголын багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтол¬цоо ерөнхийдөө уналтад орчихсон байсан. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс багш нарт мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа бараг байгаагүй. “Данида”, Хүүхдийг ивээх сан зэрэг бусад байгууллага энэ чиглэлээр тодорхой ажлууд хийж байсан. Соросын сангийн төслийн тэр үйл ажиллагааг манай Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгт одоо ч үргэлжлүүлж байгаа гэж хэлж болно. Бага, дунд боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийг сургагч багш болгож бэлтгээд бусад багш нарт нь мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах энэ ажил маш үр дүнтэй яваа. “Сургууль-2001” төслийн дараа зарим талаараа үүний үргэлжлэл гэж болохоор Соросын сангийн санхүүжилтээр Монгол Улсын Боловсролын их сургуультай хамтарч “Багш-2005 төсөл хэрэгжүүлсэн. “Данида”-тай хамтраад нэлээд юм хийсэн. Дэлхийн банктай хамтраад үнэлгээний ажил хийж байлаа. Төсвийн зарцуулалтын талаар нэлээд том судалгаа хийсэн. Одоо Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна.
-Монголоос өөр та хаана хаана ажиллаж байсан бэ?
-Кыргызстан, Тажикистан, Казахстан улсад ажиллаж байсан. Тэдгээр орны хувьд төр засаг нь ерөнхийдөө тогтворгүй байдалтай. Өөрөөр хэлбэл, яам, сайд нар нь сар, хагас жил болоод л өөрчлөгддөг. Яаманд ажиллаж байгаа томоохон албан тушаалын хүмүүс нь дагаад солигддог байсан. Харин Монголын хувьд тэр талаараа харьцангуй тогтвортой шүү. Тогтвортойгоосоо гадна юу хүсэж байгаа, юу хийх шаардлагатай, юу өөрчлөх хэрэгтэй вэ гэдгээ БСШУЯ мэддэг, тодорхой стратегитэй, түүнийгээ барьж ажилладаг. Янз бүрийн үйл ажиллагаа төсөл хэрэгжихэд энэ нь маш эерэг таатай нөлөө үзүүлдэг. Үр дүн гарахад ч нөлөөлсөн гэж боддог.

-Монголын боловсролын шинэчлэлд та багагүй хувь нэмэр оруулжээ?
-Би ерөнхийдөө гурван ажлыг нэрлэе гэж бодож байна. Гэхдээ би ямар нэгэн шинэ санаа гаргасан гэдгээсээ илүү Соросын сан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, судалгаанд хамтран оролцсон хүмүүсийн маань хөдөлмөрийн үр дүн гэж хэлмээр байна. Нэгдүгээрт, багш нарын цалин хөлстэй холбоотой асуудалд өөрчлөлт орсон. Үүнд ерөнхийдөө хоёр судалгаа нөлөөлсөн гэж үздэг. Нэгдүгээрт нь “Бодлогод нөлөөлөх боловсролын судалгаа” номд минь тусгагдсан байгаа. Багш мэргэжилтэй эцэг эхчүүд гэдэг өгүүлэл бий. Хүүхдийнх нь сургалттай холбоотой асуудлыг судлах явцдаа багш нарын цалингийн тогтолцоог маш нарийн судалж чадсан. Хоёр дахь том ажил бол Дэлхийн банкны санхүүжилтээр хийсэн төсвийн зарцуулалтын судалгаа. Боловсролын салбарын төсвийн зарцуулалтыг нарийвчилж судалсан. Энэ хоёр судалгаа, боловсролын салбарт ялангуяа багш нарын цалин хөлс ямар бага байдаг, хөдөө хотын ялгаа, үүнээс болоод багш нар ямар их өрийн сүлжээнд орчихсон амьдарч байгааг илүү нарийн илрүүлж гаргасан. Ингэснээрээ багшийн цалинг өөрчлөхөд илүү нөлөө үзүүлж чадсан гэж боддог. Дараагийн нэг ажил нь багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоог, зэрэг дэв, цалин хөлсөө нэмэгдүүлэх үйл явцтай нь уялдуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, багш нар мэргэжил дээшлүүлснээрээ цалин, нэр хүнд нь өсдөг болсон. Үүнээс шалтгаалаад албан тушаал ахих боломж нь ч нээгдсэн. Өмнөх тогтолцооны үед багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоо төрийн нуруун дээр байсан. Тодорхой хугацаанд энэ тогтолцоо байхгүй байгаад буцаад сэргэсэн. Багш нар мэргэжил дээшлүүлэх тогтолцоонд хамрагдсанаараа кредит цуглуулж зэргээ нэмэгдүүлдэг болсон. Энэ бол Монголын боловсролын салбарт бидний оруулсан маш том хувь нэмэр гэж боддог.

-Сүүлийн жилүүдэд яамны зүгээс боловсролын шинэчлэлийн талаар нэлээд их зүйл хийж байгаа. Таны бодлоор энэ салбарт өөр юуг шинэчлэх зайлшгүй шаардлагатай вэ?
-Миний хувьд гаднаас зээлж болохгүй маш чухал нэг асуудал байдаг. Энэ нь юу вэ гэхээр боловсролын агуулга буюу хөтөлбөр. Энэ бол тухайн улсынхаа соёл иргэншилтэй холбоотой. Сүүлийн нэлээн олон жилийн турш Засгийн газрын зүгээс боловсролын агуулгыг гаднаас зээлж оруулж ирэхийг оролдоод маш олон ажил хийж байна л даа. Тэр оролдлогууд нь бүтэлгүй болж байгаа тохиолдол ч гарч байна. Үүнийг яагаад ч гаднаас зээлж болохгүй асуудал учраас тэр. Гаднын туршлагыг судалж болно. Өөр улсад очоод тэд яаж хөтөлбөрөө шинэчилж чадаж вэ гэдгийг харж болно. Хамгийн гол нь түүнийг хэрэгжүүлэх, боловсруулах тэр хүмүүс нь монголчууд өөрсдөө л байх ёстой. Гаднаас шууд хуулж болохгүй. Дотоодынхоо нөөц бололцоонд түшиглэн өөрийн орны соёл, монголчуудын, монгол хүүхдийн онцлог, амьдралын нөхцөл байдал зэрэг тэр бүх асуудалтай нарийн уялдаатай байдаг учраас агуулга, хөтөлбөрийг зээлж болохгүй.

-Монголчууд Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийг дунд сургуулиуддаа нэвтрүүлж байгаа. Үүнийг та буруу гэж үзэж байна уу?
-Кэмбрижийн стандартыг нэвтрүүлэхэд Монголд бүрэн утгаараа төгс хэрэгжиж чадахгүй. Би түрүүн хэлсэн. Гаднын улсууд яаж хийж вэ гэдэг талаар туршлага судлах ёстой. Зөвхөн Кэмбриж биш, өөр хувилбар бий. Тэр болгоныг харж байгаад манайд юу нь тохирох вэ гэдгийг өөрөөр хэлбэл монголчилж, өөрийн хөрсөнд тохируулж хэрэгжүүлэх ёстой юм. Монгол Улс хөгжлийнхөө эмзэг үед байгаа. Эдийн засгийн тодорхой хэмжээний өсөлт гарч байна. Түүнээс шалтгаалаад чинээлэг монголчууд шинээр төрж байна. Тэр хүмүүс гаднын боловсролыг хүүхдүүддээ эзэмшүүлэх боломжтой, мөнгөтэй болсон. Гэтэл боловсролын салбар бол нийтийнх байх ёстой. Хүн амын багахан хэсэгт нь зориулсан байх ёсгүй. Кэмбрижийн боловсролын тухайд дэлхий нийтээр ийм хандлага байдаг. Нэгдүгээрт, сургалтынх нь үйл ажиллагаа англиар, эсвэл хоёр хэлээр зэрэг явагддаг. Хоёрдугаарт, хүүхдүүдийн сурч мэдсэнийг шалгах тогтолцоо нь маш сайн. Тодорхой давтамжтайгаар тест авах нь хүүхдийн сурлагын амжилтад шууд биш утгаараа нөлөөлж л таарна. Гурав дахь нь агуулга. Кэмбрижийн агуулга хөтөлбөрийг олон улсын стандартад нийцсэн гэж үзэж болно. Дэлхий нийтээр ямар агуулгыг үзэж байна вэ, тэрийг дагая гэдэг бол зөв санаа. Гэхдээ энэ гурвын алийг нь сонгох вэ, алийг нь хүмүүс илүү чухалчилж байна вэ гэдэгт гол асуудал бий. Англи хэлийг нь чухалчилж энэ тогтолцоог нэвтрүүлье гэж байгаа бол сайн хэрэг. Эсвэл хүүхдийн сурлагын амжилтад нөлөөлөх талаас нь авч байвал сайн хэрэг. Харин хөтөлбөрөөс нь болоод сонгон хэрэгжүүлэх гэж байгаа бол буруу. Гаднаас аливаа бодлогыг зээлдэж авахад учир бий. Үүнийг наймаалжтай зүйрлэж болох юм. Тэмтрүүл болгон нь нэг асуудал гэж үзэхэд аль нь илүү сонирхол татаад байна вэ гэдэг нь чухал. Түүнээсээ болоод тэр бодлого зээлдэгдэх үү, үгүй юү гэдэг нь шийдэгддэг. Гарах үр дүн нь түүнээс шалтгаалдаг.Миний хэлснээр хөтөлбөр буюу агуулгатай нь холбоотой сонгож байгаа бол сайн үр дүн авчрахгүй л гэж бодож байна.

-Судлаачийн хувьд өөр шүүмжлэлтэй ханддаг ямар асуудал байна вэ?
-Миний бодлоор хамгийн хүнд асуудал бол багш нарыг өөрчлөх. Зөвхөн дунд сургуулийн багш нар биш, их сургуулийн профессорууд ч үүнд хамаатай. Өөрөөр хэлбэл, сургалтаа явуулах тэр арга зүйг өөрчлөх ёстой. Бодлого юм уу, ямар нэгэн хууль дүрэм өөрчлөх нь амархан. Гэтэл ангид хичээл зааж, хүүхдүүдтэй харьцаж, тэдэнд мэдлэг олгож байгаа тэр арга барилыг өөрчлөх маш хэцүү. Хуучин тогтолцооны үед багш ярьдаг, хүүхдүүд сонсдог байсан шүү дээ. Түүнээс татгалзаад хүүхдүүдтэй илүү ойр нягт харилцаж, хамтарч ажилладаг болгож өөрчлөх л хамгийн хэцүү. Миний бичсэн номд “Ангийн дарга” гэсэн судалгаа бий. Тэр бас их хэцүү. Монголчууд заавал хэн нэгэн хүн, дарга шийдвэр гаргавал тэрийг дагадаг тийм нэг зуршил дадалтай. Дунд сургуулиасаа эхлээд тийм тогтолцоо нь бүрдчихсэн байдаг. Ангийн дарга бүх асуудлыг зохицуулдаг. Чөлөөтэй сэтгэж, өөрсдөө бие дааж шийдвэр гаргах тэр чадварт энэ нь маш их хүндрэл учруулдаг, саад болдог. Даргын систем Монголд түгээмэл шүү. Өөр бас нэг шүүмжлэлтэй ханддаг зүйл бол сургуулийн захирлуудыг хэрхэн яаж сонгож томилж байгаа асуудал.

-Олон улсын жишиг ямар байдаг бол?
-Энэ бол миний хувьд мэргэжил байх ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл захирал болохын тулд тэр хүн бусдаас илүү сурч мэргэшиж, захирал хүнд тавигддаг тэр бүх шаардлагыг хангасны үндсэн дээр л тийм албан тушаалд очих ёстой.

-Хот, хөдөөд боловсролын чанар хүртээмж ялгаатай байдаг талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Хөдөөд ихэвчлэн жижиг сургуулиуд байдаг. Хөдөөгийн сургуулийн хувьд мэргэжил, анги болгоноор багштай байх асуудал хэцүү л дээ. Санхүүжилттэй ч холбоотой. Жижиг сургуулиудын сургалтын чанарыг шийдэж болох хоёр арга байдаг. Гэхдээ монголчууд түүнийг нэг их таашааж үздэггүй юм. Нэгдүгээрт холимог бүлгийн арга буюу 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг нийлүүлээд нэг анги болгон хичээл заах. Нөгөөх нь хэд хэдэн хичээлийг нийлүүлээд заах арга. Энэ хоёрын аль алинд нь монголчууд таатай ханддаггүй. Үүнийг зөв хэрэгжүүлж чадвал хөдөөгийн жижиг сургуулиудад байгаа чанар, багшийн хүрэлцээний асуудлыг шийдэхэд боломжтой.

-Асуултаа жаахан өөрчилье. Монгол орон, монголчуудын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Монголчуудад би маш их хайртай. Надад хамгийн хэцүү санагддаг зүйл бол монгол хэл. Би монгол хэл сурах гэж хоёр жил гаруй хичээл заалгаж үзсэн. Одоо хүртэл сурч чадаагүй л байна. Англи хэл бол ерөнхийдөө үгийн санд суурилсан байдаг. Нэг үг хэлэнгүүт тиймэрхүү зүйл хэлж байх шиг байна гээд ойлгочихдог. Гэтэл монгол хэл өөр. Ер нь их хэцүү хэл. Би Хөвсгөлөөс бусад бүх аймгаар явж үзсэн. Маш үзэсгэлэнтэй байгалтай. Аймаг бүр нь өөр. Гаднын хүний нүдээр харахад эдийн засаг, англи хэл, шинэ технологи хурдан хугацаанд огцом өөрчлөгдөж байгаа нь надад итгэмээргүй санагддаг. Улаанбаатарыг харахад олон шинэ барилга босож, нэг хоёр жилийн дотор л танигдахааргүй өөр болчихсон байх жишээтэй.

-Та гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
-Би нэг хүүтэй. 28 настай. Хүү минь их сургуулиа төгсчихөөд Монголд хоёр жил орчим санхүүгийн хөрөнгө оруулалтын компанид ажиллаж байсан. Манай хүү Монголд их хайртай. Миний одоогийн ажиллаж байгаа төсөл 2013 онд дуусна. Би энд тогтмол амьдардаггүй, байнга ирж очин байдаг л даа. Нэг зүйл онцолж хэлмээр байна. Гаднын зөвлөх байна гэдэг бол маш хариуцлагатай ажил. Монголд маш олон салбарт гаднын зөвлөхүүд ирж ажиллаж байна. Ихэнх тохиолдолд тухайн улсынхаа нөхцөл байдлыг мэдэхгүйгээсээ болоод буруу зөвлөгөө өгдөг. Яагаад гэхээр ганц нэг удаа ирээд богино хугацаагаар ажиллаад зөвлөгөө өгдөг. Тийм хүмүүс зөв зүйтэй зөвлөмж өгч чаддаггүй. Миний хувьд тэгэхгүй юмсан гэж хичээдэг дээ.

Г.Оюунгэрэл
“Өнөөдөр” сонин, №91, 2011 оны 04-р сарын 18

No comments:
Post a Comment