Monday, September 27, 2010

miniCMS буюу Вэбийн мэдээлэл боловсруулагч систем

miniCMS буюу Вэбийн мэдээлэл боловсруулагч систем нь 2005 онд бүтээгдсэн бөгөөд уг системийн туршилтын хувилбар нь Монгол компаниудын вэбсайтыг хийхэд зориулагдан бүтсэн учраас жижиг танилцуулга вэбсайт хийхэд илүү тохиромжтой болж өгсөн юм. Мөн ажиллагааны хувьд энгийн, хялбар, ойлгомжтой болсон.
2005 онд бүтээгдсэн уг системээр 2007 оны эхэн үеийн байдлаар 60 гаран вэбсайт түүний дотор Скайтел (2006), Таванбогд(2006), Japantown буюу одоогийн "Four Seasons Gardens" (2006), Xerox-ийн Монгол дахь салбар (2006), IVCO(2005,2006), Globe Group(2005,2006), Анун (2005), Дэлхийн Зөн олон улсын байгууллага зэрэг байгууллага (2005,2006), Airnetwork (2006), Номин тур (2006), Витафит (2006), Худалдаа Хөгжлийн Банк (2006) зэрэг газруудад ашиглагдсан байна.

Бид 2006 оны 12 сард уг системийн шинэчилсэн miniCMS v1.0 хувилбарыг ашиглалтанд оруулсан ба www.skytel.mn (Skytel LLC), www.karaoke.mn, www.summit.mn (Summit Computer Technology LLC), www.a3xvv.com , www.marc-o-polo.mn (Marc o'Polo дэлгүүр),  зэрэг сайтууд уг системийг ашиглан ажиллаж эхлээд байна.

2008 оны 1р сард системийн v2 хувилбарыг гүйцэтгэж удирдлагын талбарыг шинэчилэ, системийн үндсэн хэсгийг салгаж өгснөөр хөгжүүлэлтийг явцыг илүү хялбар болгов. Вэб бүр нь өөрийн тусгай нэмэлт програмчлалтай байх боломжтой бөгөөд уг хэсгийг өөрчлөлгүй системийн шинэчилэлтийг хялбархан гүйцэтгэж болохоор хийж өгсөн нь нууцлал болон аюулгүйн талаасаа илүү оновчтой болж өгсөн. Жишээ нь ямар нэгэн вэб хийгдсэнээр хэдэн сарын дараа уг вэбийг хийх үетэй харьцуулсан шинэчилтийг хийснээр тухайн хугацаан дахь шинэчилэлтүүд бүрэн орж гарсан алдаанууд засварлагдах боломжтой. Мөн хэд хэдэн сайт системийн үндсэн хэсгийг зэрэг ашиглаж болох боломжтой бөгөөд бүгд нэг хэрэглэгчийн системийг ашиглах боломжийг бүрдүүлсэн нь одоогийн бидний ажлуулдаг АЗ СҮЛЖЭЭ сайтуудын хувьд ерөнхийдөө  1-с олон вэбсайттай газруудын хувьд маш зохимжтой шийдэл болсон.

Одоогоор v2 хувилбарыг ашигладаг 30 давсан вэбсайтууд байгаа бөгөөд түүний дотор 35000 давсан гишүүнчлэлтэй сайт болох www.yadii.net түүнчлэн www.newcom.mn, www.mhri.mn (Монголын Хүний Нөөцийн Институт), www.pms.mn, www.gazar.org, www.geree.mn зэрэг сайтуудад ашиглагдаж байна.

Шинэ хувилбарын давуу тал нь Портал чиглэл рүү түлхүү анхаарсан бөгөөд энэ чиглэлийн сайтуудад зориулагдсан болно.
miniCMS буюу Вэбийн мэдээлэл боловсруулагч систем

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл