Wednesday, September 1, 2010

Joomla! 5 нас хүрлээ

Одоогоос 5 жилийн тэртээ 2005 оны 9-р сарын 1-нд Joomla! анх мэндэлж www.joomla.org вэбсайт олны хүртээл болжээ. Үүнээс өмнө Joomla гэдэг нэрийг хэн ч мэддэггүй, бараг сонсоогүй шахам байсан бол өдгөө дэлхий даяар төдийгүй манай Монгол улсад ч асар хурдацтай тархан шилдэг агуулгын удирдлагын систем гэдгээ харуулсан билээ.

Анх Joomla! вэбсайтыг эхлүүлэхээс өмнө "joomla" гэсэн түлхүүр үгээр Google дээр хайлт хийхэд дараахи байдалтай гарч байсан бол одоо та нэг хайгаад үзээрэй. Асар том ялгаа харагдах болно.
Joomla! нь ойролцоогоор дэлхийн бүх вэбсайтны 2.5%-д хэрэглэгдэж байгаа бөгөөд Apple, McDonalds, United Nations гэх мэт том том байгууллагууд ч хэрэглэж байгаа юм.
Joomla! нь аливаа бизнесийн байгууллагаас ангид, хараат бус, чөлөөт байдлаар хөгжүүлдэг бөгөөд ямар нэгэн дарга цэрэг, албан тушаал байхгүй хэдий ч мянга мянга сайн дурын хөгжүүлэгчид, хувь нэмрээ оруулдаг хүмүүсийн ачаар өндөр амжилтанд хүрчээ. Монгол улсад ч мөн адил олон сайн залуучуудын хүчээр бид нар Монгол хэл дээрээ энэхүү системийг хэрэглэж байгаа бөгөөд Монголын төр засгийн байгууллагуудын дийлэнх нь энэ системийн ачаар ард түмэнтэйгээ холбогдож байна. Олон шинэ вэб хөгжүүлэгчид энэ системийг ашиглан бизнесээ бүтээн байгуулж, шинэ шинэ вэбүүдийг төрүүлж байгааг харахад таатай байна.
Тун удахгүй Joomla! 1.6 системээ Монгол хэл дээрээ гаргах бөгөөд цаашид ч шинэ шинэ олон зүйлсийг та бүхэнд хүргэх болно.
Энэхүү системийг дэлгэрүүлэх, улам сайн болгон хөгжүүлэхэд хэрэглэгч та бүхэн бүгдээрээ идэвхтэй оролцсон бөгөөд та бүхний ачаар л ийм өндөр амжилтанд хүрсэн билээ. Баярлалаа!
Хөгжил дэвшлийн зүг урагшаа!

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл