Monday, September 27, 2010

SrCMS content management system

Content Management System нь вэбийг хялбар аргаар хөгжүүлэхэд зориулагдан бүтээгдсэн вэб програмчлалын хамгийн сайн шийдэл юм. SrCMS -г ашигласнаар та өөрийн цаг завыг хэмнэх, эдийн засгийн хувьд ч ихээхэн хэмнэлт гаргаж чадна. Бид захиалгат ажлууддаа SrCMS-г суурилуулж өгч байгаа учир та хүссэн үедээ, хаанаас ч вэб сайтаа удирдан зохион байгуулж, шинэчилж байх боломж бүрдэнэ.
Ашгилагдсан технологи:
HTML, CSS, JavaScript, PHP, MySQL
Ажиллагаа, давуу тал:
  • Өөрийн вэбийг хүссэн үедээ хаанаас ч Интернетэд холбогдсон компьютер ашиглан засварлах, шинэчлэх, удирдах бүрэн боломжтой.
  • Сайтын удирдагч өөрийн гэсэн нууц үгтэй байх бөгөөд үүгээрээ нэвтрэн вэбээ засварлана. Хэд хэдэн админ эрх үүсгэж болох бөгөөд тус бүрт нь аль хэсгийг удирдах эрхийг хязгаарлан зааж өгч болно.
  • Вэбийн линк, менюг хүссэнээрээ удирдах, линк нэмэх, хасах, засах боломжтой.
  • Вэбийг хайлтын системүүд хайж олох түлхүүр үгс, тайлбарыг хүссэнээрээ өөрчлөх, солих боломжтой.
  • Вэбийн агуулга, хуудсуудыг хvссэнээрээ засварлах, устгах, шинэ хуудас нээх боломжтой.
  • Агуулга засварлах хэсэг нь ашгилахад тун хялбар байхаар төлөвлөгдөж хийгдсэн учир та Комьпютерийн анхан шатны мэдлэгтэй байхад л өөрийн вэбийг удирдах боломжтой юм.
  • Вэбийн бүтэц, дизайныг хүссэнээрээ өөрчлөх боломжтой учир та хэдэн ч төрлийн Template (Skin) -г нэгэн зэргэ ашиглах боломжтой.
  • Файл менежерийг ашиглан та өөрийн вэб сервер дээр байгаа файлууд, зурагуудыг удирдах фолдер үүсгэх, устгах, хуулах, Upload хийх, Download хийх үйлдлүүдийг хийж чадна.
  • CMS өөрийгөө зохисгүй хэрэглэгчидээс хамгаалсан учир та элдэв зохисгүй хэрэглэгчид, Hacker уудаас айх зүйлгүй, санаа амар байж болно. Вэб сайт өөрөө өөрийгөө хамгаална.
  • Та хvсвэл зарим хэрэглэгчдийг IP хаягаар нь сайтруу хандах эрхийг хаах боломжтой.
  • Таны вэбийг хэн, хаанаас, хэдэн удаа, ямар үзүүлэлттэй PC ашиглан үзсэн, аль хуудсыг хэдэн удаа уншсан зэргийг Статистик хэсгээс харж болно. 
SrCMS ашиглаж хийгдсэн вэбүүдийн жишээ:
http://www.khanbank.comhttp://www.mongolnews.mn
http://www.erelbank.mn
http://www.sanchir.com
http://www.nibank.mn
http://www.harp.mn 
http://www.frontstreetstudio.com 
http://www.ot.mn
http://www.beejinzuuch.com

No comments:

Post a Comment